|
2012 оны 1-р сарын 08, Ням гариг, 16:01 |
|
НКС-ын Хүүхдийн сүлд модны наадам 12-р сарын 30-нд боллоо. Улсын хэмжээнд хамгийн бяцхан хүүхдийн сүлд модны наадам гэж нэрлэж болох сүлд модны наадамд Монгол улсын ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяа, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Хүрэлбаатар, мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан,
”Шри шри” амьдрах ухаан бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, Хүүхдэд үйлчлэх олон улсын HOLT international-н төлөөлөгчид, Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамж асрамж хариуцсан мэргэжилтэн Батсүрэн нар ирж бяцхан хүүхдүүдэд бэлэг гардуулав.
Мөн Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, Монгол улсын гавъяат багш, Монгол улсын ардын багш Ж.Дүгэр тус төвийн авъяаслаг 20 хүүхдийн хамт ирж урлагийн тоглолтоор шинэ жилийн сүлд модны наадамд бэлэг барилаа.


|