|
2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 03:21 |
|
Монгол улсын хэмжээнд 0-3 насны нийгмийн эмзэг хэсгийн суурь өвчтэй /тураал цус багадалт, сульдаа/ болон асран хамгаалагчгүй олдмол хүүхдийг асрамжлан сувилж, эмчлэн эрүүлжүүлж,бие бялдар оюун сэтгэхүйн хоцрогдолыг арилган эрүүл монгол хүнийг өсгөн бойжуулахад оршино.
Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.
• Эрхэмлэх үндсэн зарчим 1: Хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалах –Нялхсын клиник сувилал өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэн, эрх тэгш байлгана.
• Эрхэмлэх үндсэн зарчим 2: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх – Эмнэлгийн мэргэжилтний үндсэн зарчмыг нэг. Эмнэлгийн мэргэжилтэн нь бүхий л үйл ажиллагаандаа үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг дээдлэн хүндэтгэж хүнлэг энэрэнгүй, шудрага хандах, мэргэжил мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн мэргэжил нэгт нөхөд, бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн ажиллах зарчмыг баримтална.
• Эрхэмлэх үндсэн зарчим 3: Олон талт хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх – Төрийн болон төрийн бус сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллаж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах |