ja_mageia

“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих “ жилийн ажлын хүрээнд Монгол улсын  Ерөнхийлөгчийн 2010 оны 53  тоот зарлигийн дагуу бүх ажилчдын бие бялдрын хөгжил , чийрэгжэлтийн түвшин тогтоох сорил  авч судалгаа хийлээ.

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Home Бүтэц
Бүтэц
Бүтцийн хувьд 5 тасагтай: PDF Хэвлэх И-мэйл

1. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг: Шинээр ирсэн хүүхдүүдийг хүлээн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, холбогдох оношлогоо эмчилгээнд бүрэн хамруулдаг. /7 хоногийн дотор/ Эцэг эх, асран хамгаалагчид 0-3 насны хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолтын талаар мэргэжлийн зөвөлгөөг өгдөг

2. Сувилал 1, 2 тасаг: Сувилалын тасгууд нь сувилагдаж буй хүүхдүүдэд хоол засал эмчилгээгээр эмчлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх дархлаажуултанд хамруулах зэрэг үйлчилгээг цогц байдлаар үзүүлдэг 4 ангитай, 1 ангид 13-15 хүүхэд сувилуулдаг.

3. Сэргээн засах, эмчилгээний тасаг: Сувилалын нийт хүүхдүүдэд эмийн бус сэргээн засах эмчилгээ, чийрэгжүүлэлтийг хийдэг. Мөн хүүхдийн тархины саа өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус тасагт хөдөлгөөн биеийн тамир заслын “Солонго” ангийг зориулалт бүхий тоног төхөөрөмж багаж хэрэгслээр тоноглон хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдэд олон улсын стандартад нийцсэн тусгай аргачлалын дагуу хөдөлгөөний болон ахуй заслын эмчилгээг мэргэшсэн эмч, сувилагч нар явуулдаг.

4. Бага жинтэй нярайг торниулах тасаг: Эрүүл мэндийн сайдын 2008 оны 02 тоот тушаалын дагуу амаржих газар, ЭНЭШТ-ийн төрөх болон эмгэг нярайн тасгаас бага жинтэй дутуу төрсөн нярайг хүлээн авч торниулдаг.

5. Санхүү, хангамж үйлчилгээний тасаг: Сувилалын хэмжээнд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, ариутгалын үйл ажиллагаа явуулдаг. Мөн хүүхдүүдэд эмчилгээний болон нэмэлт хоол тэжээлийг бэлтгэх үүрэг бүхий мэргэшсэн чадварлаг багтай.

Батлагдсан орны тоо:

90 ортой

Бүтэц орон тоо:

Тус сувилал нь мэргэжлийн удирдлага боловсон хүчнээр бүрэн хангагдсан эмч, сувилагч болон нийт 118 ажилтан ажиллагсадтай. Үүнд: Удирдах ажилтан-5, эмч-12, сувилагч-45, бусад дээд мэргэжилтэн-3, бусад-53