ja_mageia

Сувилгааны албаны ажил, үйл ажиллагаагаараа “Бүсийн аварга” сувилгааны албаар шалгарч ЭМЯ, Сувилахуйн амьдрал төв хамтарсан байгууллагын батламж авлаа

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Home Эрх зүй НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл

Нэг: Нийтлэг  үндэслэл

1.1 Нялхсын клиник сувиллын /цаашид “сувилал” гэх/–ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь /цаашид “дотоод журам” гэх/ сувиллын удирдлага, зохион байгуулалт, ажлын байрны дотоод дэг журам, хяналт, амралт, чөлөө, ажилтнуудын гүйцэтгэх ажил, үүрэг, ажил төлөвлөх, тайлагнах, ажлын үр дүнг тооцох, дүгнэх арга, хэлбэр, захиргаа, ажилтнуудын эрх үүрэг, албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах, тавигдах шаардлага, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулж, үйлчилгээний чанар, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд оршино.

1.2 Дотоод журмын эрх зүйн үндэс нь “Хөдөлмөрийн тухай” хууль болон бусад хууль, хуульчилсан акт болно.