ja_mageia

Сувилгааны албаны дэргэд Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ уулзах уулзалтын өрөөнд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв шинж бүрдүүлэх чиглэлээр сургалтын материал бүрдүүлэн сургалтын өрөөг тохижуулав

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Home Эрх зүй
Эрх зүй
НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ PDF Хэвлэх И-мэйл

Нэг: Нийтлэг  үндэслэл

1.1 Нялхсын клиник сувиллын /цаашид “сувилал” гэх/–ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь /цаашид “дотоод журам” гэх/ сувиллын удирдлага, зохион байгуулалт, ажлын байрны дотоод дэг журам, хяналт, амралт, чөлөө, ажилтнуудын гүйцэтгэх ажил, үүрэг, ажил төлөвлөх, тайлагнах, ажлын үр дүнг тооцох, дүгнэх арга, хэлбэр, захиргаа, ажилтнуудын эрх үүрэг, албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах, тавигдах шаардлага, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулж, үйлчилгээний чанар, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд оршино.

 
НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛЫН ДҮРЭМ PDF Хэвлэх И-мэйл

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Нялхсын клиник сувилал /цаашид “сувилал” гэх/ нь Улсын хэмжээнд 0-3 насны  нийгмийн эмзэг хэсгийн тураал, цус багадалт, сульдаа өвчтэй болон бүтэн өнчин, хагас өнчин, олдмол хүүхдийг асрамжлан сувилж эмчлэн тэнхрүүлэн бие бялдар оюун сэтгэхүйн хоцрогдолыг арилгах мөн бага жинтэй төрсөн нярайг торниулах  үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

1.2 Сувилал нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн багц хууль, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Нийгмийн халамжийн тухай хууль, Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль, тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр, энэхүү дүрмийг мөрдлөгө болгоно.

 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ PDF Хэвлэх И-мэйл

“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж ” Үндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараах есөн зүйлийг эрхэмлэн дагаж мөрдөхөөр тогтов.

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ

Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.