ja_mageia

“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих “ жилийн ажлын хүрээнд Монгол улсын  Ерөнхийлөгчийн 2010 оны 53  тоот зарлигийн дагуу бүх ажилчдын бие бялдрын хөгжил , чийрэгжэлтийн түвшин тогтоох сорил  авч судалгаа хийлээ.

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Home Танилцуулга ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЪЯА НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЪЯА НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА Array Хэвлэх Array

Байгууллагын түүх:

1966 онд “Хүүхдийн сувилалын ясли” нэртэйгээр 7-р яслийн нэг өрөөнд анхны үйл ажиллагаагаа эхэлж байсан.

1979 онд ”Ихэр ба өнчин хүүхдийн сувилал” ихэр хүүхдийг сувилах зориулалттай Хотын Эрүүлийг Хамгаалах Газрын харъяа 43-р ясли нээгдэж анхны 3 ихрүүдийг хүлээн авч эхэлсэн.

1991 онд Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 189 тоот тогтоолын 3.а/-д: Ихэр, өнчин, эрүүл дутуу төрсөн нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн хүүхдийг сувилах 100 ортой “Нялхсын клиник сувилал” болгон ажиллуулсан.

1991 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах, нийгэм халамжийн газрын даргын 72 тоот тушаалын 3.-д: “...эрүүл төрсөн, дутуу, ихэр, өнчин нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн 0-3 хүртлэх насны хүүхдийг сувилах “Нялхсын клиник сувилал” болгон ажиллаж эхэлсэн

1999 онд Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан А/47/22-р тушаал, захирамжаар төвлөрсөн төсөвтөй харилцдаг болсонтой холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллага болж ажилласан.

Тусламж үйлчилгээний чиглэл:
Хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг.

Үйлчлэх хүрээ:
21 аймаг, хотуудын нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар 4 ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Үйл ажиллагааны чиглэл:

0-3 насны хүүхдүүдийн тураал, цус багадалт, сульдаа өвчнийг эмчлэн, асарч сувилах

Бага жинтэй, дутуу төрсөн нярайг торниулах

Хоол засал, эмчилгээ

Эмийн бус сэргээн засах эмчилгээ

Сувилуулагч хүүхдийн мэдрэл сэтгэхүйг хөгжүүлэх “Хүүхэд төвтэй” сувилалын таатай орчин бүрдүүлэн ажиллах

Хүүхдийн ар гэр ахуй амьдралын байдлыг судлан эцэг эхтэй хамтран ажиллах

Нялхсын клиник сувилалын алсын хараа
Бага жинтэй нярай хүүхэд болон суурь өвчтэй, мэдрэл сэтгэхүйн хөнгөн хүнд хэлбэрийн эмгэг бүхий 0-3 насны хүүхдүүдийг асрамжлан сувилах, хоол тэжээл, нөхөн сэргээх эмчилгээний зөвөлгөө өгөх загвар сургалт арга зүйн төв болох

Хүүхэд хүлээн авах зарчим:

Бага жинтэй дутуу төрсөн нярайг аймаг, нийслэлийн төрөх тасаг болон ЭНЭШТ-ийн эмгэг нярайн тасгаас Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Захирамж

Аймаг, нийслэл, дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан тоот Шүүхийн шийдвэрээр тус тус хүлээн авдаг.

Батлагдсан орны тоо:
90 ортой

Бүтэц орон тоо:
Тус сувилал нь мэргэжлийн удирдлага боловсон хүчнээр бүрэн хангагдсан эмч, сувилагч болон нийт 118 ажилтан ажиллагсадтай. Үүнд: Удирдах ажилтан-5, эмч-12, сувилагч-45, бусад дээд мэргэжилтэн-3, бусад-53


Боловсролын болон мэргэжлийн зэрэг цолтой ажилтнууд:

Клиникийн профессор -1 эмч

АУ магистр 3 эмч

Тэргүүлэх зэрэгтэй 1 эмч,

Ахлах зэрэгтэй 3 эмч, 1 сувилагч

Бакалавр зэрэгтэй 11 сувилагч

Магистрантурт 2 эмч, 3 сувилагч

Магадлан итгэмжлэл:

2010 онд Эмнэлгийн магадлан итгэмжлэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн биелэлтийг 98.8 оноогоор хангаж 3 жилийн хугацаатайгаар “Магадлан итгэмжлэл”-ийг 3 дахь удаагаа сунгуулан ажиллаж байна.

2009 онд НХХЯ, Хүүхдийн төлөө үндэсний төв, НХЗГ, НҮБ, БГД-ын Цагдаагийн хэлтэс хамтарсан MNS 5852-2008 стандартын дагуу хийсэн шалгалтаар хангалттай үнэлгээ авч халамж үйлчилгээний стандартыг хангасан ижил төстэй байгууллагын хувьд “Загвар” байгууллага болгосон.

Шагнал урамшуулал:
Хүний нөөцийн чадавхи дээшилж, ажиллагсдын болон байгууллагын ажлын үр дүн сайжирсаныг үнэлж яамны болон бусад байгууллагын шагнал урамшууллаар шагнагдсан.

Байгууллагын шагнал урамшуулалын тухайд

1995 онд ЭМЯ, ДЭМБ, НҮБ–аас дэвшүүлсэн хүүхдийг хөхөөр хооллох бодлого, хэрэгжилтийг амжилттай хэрэгжүүлж “Хүүхдэд ээлтэй эмнэлэг” гэрчилгээ.

2001 онд Монголын хүүхдийн төлөө үндэсний газраас Монголын хүүхдийн төлөө хорооны “Хүндэт өргөмжлөл”

2003 онд Монголын хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдийн нөхөр, буяны эзэн” өргөмжлөл

2007 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын газраас “Хүүхдэд ээлтэй халамжийн төв”

2007 онд ХЭАХН-ээс “Хэрэглэгчидэд итгэмжлэгдсэн хамт олон”

2008 онд Монголын Эмэгтэйчүүдийн Академи, НЗДТГ-ын хамтарсан шагнал “2008 оны Шилдэг байгууллага” өргөмжлөл, Сувилахуйн амьдрал төвөөс “Тэргүүний захиалагч байгууллага” өргөмжлөл

2009 онд ЭМЯ, AIFO –с эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх ээлтэй үйлчилгээ орчинг бүрдүүлэн ажиллаж ДЭМБ-ын 58-р чуулганаас дэвшүүлсэн зорилтыг биелүүлж ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй эмнэлэг” өргөмжлөлүүдийг тус тус авсан.

Эмч, ажиллагсадын шагнал урамшуулалын тухайд:

Нийт ажилчдын 26.3 % нь ЭМЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг болон “Жуух бичиг”, 26.4 % нь МЗХолбоо болон НХЗГазрын “Тэргүүний залуу” алтан медальтай, 13.2 % нь Сувилахуйн амьдрал төвийн шагналаар шагнагдсан.

Эмч, мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэх тасралтгүй сургалтын талаар:

ЭНЭШТ-ийн нярайн курст 3 сувилагч

Хүүхдийн чих хамар хоолойн сувилагчаар 2 сувилагч

НЭМХ-ийн Хоол судлалын төвд Эмчилгээний хоолны тогоочийн курст 2 тогооч

Нөхөн сэргээх эмчилгээний курст 1 сувилагч тус тус суралцуулсан.

Хөдөлмөр эмчилгээний сургалтанд 1 эмч, 1 сувилагч

Нярайн эмчийн олгох курст-1 их эмч

Хүүхдийн дээшлүүлэх курст-1 их эмчийг тус бүр сургасан.

Сувилалын тусламж үйлчилгээ: Эмчилгээний нэр төрөл – 4.

1.ХООЛ ЗАСАЛ, ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ :

Эмчилгээний хоолны эмч, эмчилгээний хоолны тогооч, технологич зэрэг мэргэшсэн баг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж байна. 130 гаруй нэр төрлийн хооолны жор технологийн баяжуулсан карттай. Тураалтай хүүхдэд нэрийн цэсийг зохиодог.

Аминдэм агуулсан тэжээллэг чанартай аюулгүй баталгаатай олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэснээр хүүхдийн дархлаа сайжрах, өвчний эдгэрэлтэнд нөлөөлж, өвчлөл 1,5-2% буурсан.

Хоолны илчлэг дунджаар 2400-2550 ккал.
Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал : 2450-2600 төгрөг

Сувилалын хоолны бүтцэнд хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь:

¹

Хүнсний бүтээгдэхүүн төрөл

Эзлэх хувь

1

Мах, махан бүтээгдэхүүн

18.7 %

2

Сүү, сүүн бүтээгдэхүүн

31,5 %

3

Гурилан бүтээгдэхүүн

19,3 %

4

Хүнсний ногоо

20.0 %

5

Жимс, жимсгэнэ

10.5 %


Үйлчлүүлэгчдэд хүүхдийг хөхөөр хооллох, хүүхдийн нэмэгдэл хоол тэжээлийн талаар сургалт, сурталчилгааг тогтмол явуулдаг.

2.СЭРГЭЭН ЗАСАХ ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭ :

25 нэр төрлийн сэргээн засах эмчилгээг жилдээ давхардсан тоогоор дунджаар 3088 хүүхдэд 37078 удаа хийгддэг. Үр дүн 98.6% -тай.

Хөдөлгөөн засал, монтессори эмчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг тухайн хүүхдийн хэрэгцээнд тохируулан ашигласнаар эмчилгээ, сувилгаанд ахиц гарсан.

Сувилагдаж буй хүүхдүүдийн 45 орчим хувь нь хөдөлгөөний хувьд наснаасаа хоцронги, 10.9%-ийг тархины саажилттай хүүхэд эзэлдэг. Эмчилгээ сувилгааны үр дүнд ахиц гаргахын тулд нөхөн сэргээлт, эмчилгээ сувилгааны баг бүрдүүлэн, эмч мэргэжилтний хоорондын уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авч ажилласан. Багийн бүрэлдэхүүнд :

Хүүхдийн мэдрэлийн эмч

Хүүхдийн эмч

Эмчилгээний хоолны эмч

Ортопед эмч

Сэтгэл зүйч

Нийгмийн ажилтан

Монтессори мэргэжилтэн

Дадлагажсан сувилагч нарын баг

Дадлагажсан асрагч нарын баг

Эмчилгээ сувилгааны үр дүн 15-20 %-иар нэмэгдсэн буюу 60% хүрсэн.

3.ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ, АМИНДЭМЖҮҮЛЭЛТ:

14 нэр төрлийн чийрэгжүүлэлтэнд сувилуулагч хүүхэд 100% хамрагддаг. Орчин үеийн болон уламжлалт аргуудыг хослуулан хэрэглэж байна. Үүнд: Шар сүү, тосон бариа, сүүн бариа, ясны шөл зэрэг тэжээлийн банн эмчилгээ, төөнүүр, монгол төөнүүр, соронзон зүү, соронзон бумба зэргийг эмчилгээнд хослон хэрэглэснээр эмийн эмчилгээ багасч, эмчилгээний үр дүн сайжирсан. Мөн сувилуулагч хүүхдийн дархлааг сайжруулах зорилгоор нэмэлт аминдэмжүүлэлтийг улирал тутам хийдэг.
Дархлаажуулалтыг товлолын дагуу хийж, мэдээ тайланг хугацаанд нь тогтмол өгдөг. Дархлаажуулалт 98.5 хувьтай байна. Дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл гараагүй.

4,ХАВСАРСАН ЭМЧИЛГЭЭ:

Сувилалд хүлээн ирж байгаа хүүхдүүд асаргаа сувилгаа болон хоол тэжээл, бичил бодисын дутлаас үүдсэн тураал, цус багадалт, сульдаа, шүүдэст эмзэгшил өвчтэй байхаас гадна амьсгалын замын болон ходоод гэдэсний хурц, архаг хэлбэрийн үрэвсэл хавсарсан мөн заримдаа БЗХӨ, сүрьеэ өвчтэй, арьсны хурц, архаг хэлбэрийн өвчтэй байдаг тул эмийн эмчилгээг стандарт, удирдамжийн дагуу хийгддэг.

Аппарат, тоног төхөөрөмж:
Сувилалын тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргаж, аппарат тоног төхөөрөмжийн 80 орчим хувийг шинэчилэн, хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ашиглалт 98 хувьтай.

Эрүүл ахуй, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа:
Мэргэжлийн тархвар судлаач эмч ажилладаг. Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, ЭШХ-аас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай ЭМС-ын 2010 оны 165 тоот тушаалд заасны дагуу халдвар хяналтын алба ажилладаг.

Эрүүл зүйн нянгийн шинжилгээг улирал тутам авч, үнэлгээ дүгнэлт өгдөг.

Эмч, ажилчдыг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эрүүлжүүлэх арга хэмжээг авдаг.

Олдож ирсэн хүүхдийг БЗХӨ/ДОХ илрүүлэх шинжилгээнд 100% хамруулдаг.

Томуугийн дархлаажуулалтанд эмч, ажилчдыг 100% хамруулсан.

Шаардлагатай мэргэжилтнийг гепатит В дархлаажуулалтанд хамруулсан.

Шаргүй далд хэлбэрийн ВГ илрүүлэх үзлэгийг улирал тутам хийж байна.

Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан, аюулгүй цэвэр, тохилог орчин нөхцөлийг 100% бүрдүүлэн ажилласан.

Сүүлийн 5 жилд халдварт өвчин гараагүй. ЭШХ бүртгэгдээгүй.

Байгууллагын үйл ажиллагаа сурталчлах хүрээнд:

НҮБ-ын сайн дурынхны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ сувилгаанд гарсан ололт, туршлага, үр дүнг харуулсан баримтат кино хийж, С1 телевизээр 2 удаа, МҮОНТ-р 2 удаа гарсан. (2008 оны 12 дугаар сарын 5,6,7,10)

Бага насны хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа , чийрэгжүүлэлтийн талаар МҮОНТ, Мagic TV, ТV-9, нэвтрүүлэг бэлтгэн мэдээлэл, сурталчилгаа явуулсан.

МЗХолбоотой хамтран “Нярайн асаргааны зөвлөх” сиди гаргасан.

Бусдаас туршлага судлах зорилгоор:

НҮБ-ийн сайн дурын хөтөлбөрт хандаж хөдөлгөөн засал дээр солонгос мэргэжилтнийг урин ажиллуулсан.

БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөх хотод болсон ОУ-ын сувилагч нарын зөвлөгөөнд сувилахуйн арга зүйч Б.Цогзолмаа оролцон туршлага судалсан.

Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн цаасгүй эмнэлэг болсон туршлага, мэдээлэл, технологийн үйл ажиллагаатай нь танилцсан. /Захиргааны зөвлөлийн гишүүд,статистикч эмч/

ЭНЭШТ-ийн дотрын тасгийн үйл ажиллагаатай –сувилагч нар

ЭНЭШТ-ийн төрөх болон нярайн эмгэгийн тасаг, клиникийн I, II, III амаржих газрын нярайн эмч нартай уулзалт ярилцлагыг зохион байгуулсан.

Клиникийн II эмнэлгийн чанарын болон, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаатай танилцсан.